Үйлчилгээний нөхцөл
1. Нийтлэг үндэслэл
1.1. www.uta.mn нь “ӨНӨ ТЭГШ АРВИЖИХ” ХХК -ийн интернет худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү журам нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
1.3. Энэхүү журмын хэрэгжилтэнд “ӨНӨ ТЭГШ АРВИЖИХ” ХХК /цаашид компани гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина.
2. Вэб сайт, түүний үйл ажиллагаа
2.1. www.uta.mn вэб сайт нь интернетээр худалдаа явуулах, хэрэглэгчдэд мэдээлэл олгох зорилготой байнгын ажиллагаатай вэб сайт байна.
2.2. Uta.mn” худалдааны тэмдэгт нь “ӨНӨ ТЭГШ АРВИЖИХ” ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
2.3. Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын худалдан авагчдын мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
2.4. Энэхүү журмын бүх нөхцөлийг вэб сайтанд тусгасан байна.
2.5. Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд БАРААНЫ ХҮРГЭЛТЭЭС бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.
2.6. Компанийн Онлайн худалдааны менежер нь ажлын өдөр 09:00-18.00 (Бямба, Ням гарагт амарна) цаг хүртэл ажиллана.
2.7. Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.
2.8. Худалдан авагч вэб сайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг вэб сайт руу чөлөөтэй илгээх эрх нээлттэй.
3. Вэб сайтын гишүүнчлэл
3.1. Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой.
3.2. Гишүүнчлэлийг хувь хүн болон байгууллага гэж 2 ангилна.
3.3. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг компани цаг тухай бүр шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг бүрэн хариуцна
3.4. Худалдан авагч вэб сайтад гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн эхний шатанд E-mail хаяг эсвэл Facebook account нууц үгийг оруулна.
3.5. Худалдан авагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд худалдан авагч бүрэн хариуцлага хүлээнэ.
3.6. Нэг худалдан авагч нэг л утасны дугаараар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан утасны дугаар дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй
3.7. Шинээр бүртгүүлж вэб сайтын гишүүн болмогц тухайн гишүүнд CIF үүснэ. CIF-д худалдан авалтын түүх, сагс, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг зэрэг багтах бөгөөд арилжааны банкны төлбөрийн ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
3.8. Худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
3.9. Худалдан авагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэб сайтын журамд заасан хязгаар дотор хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
4. Интернет худалдаа
4.1. Uta.mn интернет вэб сайтаар дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:
Компьютер
Компьютерын сэлбэг эд анги
Сүлжээний тоног төхөөрөмж
Хяналтын камер
ПОС машин
Оффис төхөөрөмж
Автоматжуулалт
Програм хангамж
Бусад
5. Үнэ, төлбөр тооцоо
5.1. Вэб сайтад байрласан барааны үнэ нь банкны төлбөрийн картын хураамж, НӨАТ нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.
5.2. Гадаадын банкны төлбөрийн картаар худалдан авалт хийгдэх үед төлбөл зохих дээрх дүн дээр тухайн картын хураамжийн хувь нэмэгдэнэ.
5.3. Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой.
Банкны данс хоорондын шилжүүлгээр (барааны төлбөр компанийн дансанд орсон үед хүргэлт хийгдэнэ).
Qpay төлбөрийн платформ
Socialpay төлбөрийн платформ
6. Хүргэлт
6.1. Бараа материал хүргэж өгсөн хүргэлтийн ажилтан барааг шалган лац болон, баталгаат хугацааны цаасыг бичиж өгөх болно.
6.2. Хүргэлтийн ажилтан агуулхаас бэлдсэн барааг авч хүргэлтэнд гарна.
6.3. Хүргэлтийн ажилтан захиалгийн дарааллын дагуу түрүүлж захиалсан хэрэглэгчдийн барааг эхэлж хүргэх болно.
6.4. Бараа захиалж байгаа хувь хүн болон албан байгуулга БАЙРШИЛ хэсэг гэрийн хаяг болон байгууллагийн хаягийг дэлгэрэнгүй бичнэ. /Жишээ: БЗД 25-р хороо 100 байр 47 тоот хаалганы код: *#0055/
6.5. Та бараа захиалан төлбөр төлсөн тохиолдолд таны захиалга баталгаажих бөгөөд онлайн худалдааны менежер таны захиалсан барааны мэдээллийг агуулахруу дамжуулан барааг агуулахаас бэлдүүлэх болно. Агуулахаас бэлдсэн барааг Хүргэлтийн ажилтан аван хүргэлт хийх болно.
6.6. Бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч ажлын өдрүүдэд 13 цагаас өмнө захиалбал оройдоо (17цаг-20 цаг), 13 цагаас хойш захиалбал дараагийн өдрийн (10-20цаг), амралтын өдрүүдэд захиалбал ирэх ажлын өдрийн 16цаг-20цагийн хооронд хүргэгдэнэ. Бараа бүтээгдэхүүнийг захиалснаас хойш 48 цагийн дотор хүргэнэ.
6.7. Хэрвээ захиалагч бараа бүтээгдэхүүнийг нэн яаралтай хүргүүлэн авахыг хүсвэл энэ нь Шуурхай хүргэлтэнд бүртгэгдэх ба хүргэлтийн төлбөр нь 15,000 төг байна.
7. Хүргэлт хийх бүс
7.1. Хот доторх хүргэлт нь хотын дараах хязгааруудад хийгдэнэ:
СХД: 5-н шараас 21 – р хороолол хүртэл
3-4р хороолол
ЧД: Чингэлтэй, 7 буудал
СБД: 100айл, сансрын тойрог
БЗД: Цайз 16 – гаас Батоникийн цэцэрлэг хүртэл
ХУД: 19 - ийн буудлаас – мишээл экспо хүртэл
7.2. Хотоос гадагш хүргэлтийн төлбөр нь хот доторх хүргэлтийн төлбөр, хотын хязгаараас хаяг хүртэлх км тутамд 1000 төгрөгөөр тооцсон дүнгүүдийн нийлбэр байна.
7.3. Тухайн барааны хүргэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Онлайн худалдааны мэргэжилтэнээс тодруулна.
7.4. Интернет дэлгүүрийн барааны хүргэлт нь барааны үнийн дүн нь 100'000 төгрөгөөс их байвал заасан хязгаар дотор үнэгүй хүргэнэ. Харин худалдан авсан барааны үнийн дүн нь 100'000 төгрөгөөс бага байвал 10’000 төлбөртэй байна:
8. Барааг хүлээлгэж өгөх
8.1. Хүргэлтийн ажилтан барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.
8.2. Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж зарлагын падаан, баталгаат засварын хуудсын хамт худалдан авагчид хүлээлгэн өгөх бөгөөд худалдан авагч нь барааны бүрэн бүтэн байдлыг шалгаж авах үүрэгтэй.
8.3. Хүргэлтийн ажилтан нь зарлагын падаан дээр худалдан авагчаар гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна.
8.4 Захиалагчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний НӨАТ-ын баримт нь тухайн барааны хүргэлт хийгдсэний дараа бүртгэлтэй имэйл хаяг эсвэл утасны дугаарруу илгээгдэх болно.
9. Бараа буцаах нөхцөл
9.1. Хэрэглэгч барааг 48-цагийн дотор барааг буцаах боломжтой. Барааг хүргэхээс өмнө буцаах тохиолдолд Онлайн худалдааны менежерийн 7000-6008 дугаарын утасруу залгаж мэдэгдэнэ.
9.2. Захиалагч төлбөр төлсөн хүргэлтэд гараагүй тохиолдолд нийт төлсөн төлбөрийн 3% хасаж буцаан олгоно. Дээрх 3% шимтгэл нь онлайн гүйлгээний шимтгэл болон төлбөр буцаах шимтгэл болно.
9.3. Захиалагч төлбөр төлөн захиалагчид бараа хүргэгдсэн тохиолдолдод
1.000.000₮ дээш дүнтэй худалдан авалтад нийт төлбөрийн 5% (онлайн гүйлгээний шимтгэл, төлбөр буцаах гүйлгээний шимтгэл, хүргэлтийн төлбөр буцаалтын алданги)
1.000.000₮ доош дүнтэй худалдан авалтад нийт төлбөрийн 10% (онлайн гүйлгээний шимтгэл, төлбөр буцаах гүйлгээний шимтгэл, хүргэлтийн төлбөр буцаалтын алданги) –ийн буцаалтын алданги төлбөрүүд тооцогдох ба захиалагч нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг хайрцаг сав баглаа боодлын хамт бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэгтэй.
10. Урамшуулал ба хямдрал
10.1. Вэб сайт нь дараах тогтмол урамшууллыг гишүүддээ үзүүлдэг байна. Үүнд: “ӨНӨ ТЭГШ АРВИЖИХ” ХХК-ийн салбар дэлгүүрүүдэд бэлэгтэй, урамшуулалтай худалдаа явуулж байгаа үед Интернет дэлгүүр мөн адил урамшуулалтай байна.
11. Интернет дэлгүүртэй холбоо барих
11.1. Интернет дэлгүүр нь худалдан авагч, гишүүдтэйгээ байнгын холбоо тогтоож, заавар зөвлөж, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэж байна.
11.2. Дараах мэдээллийн сувгаар худалдан авагч, гишүүдтэй холбогдож харилцана:
a) Суурин утсаар холбогдох – 7000-6008, Гар утас - 88783642
b) Вэб сайтын чатаар
c) Facebook, - ийн хуудсаар
d) [email protected] имэйл хаягаар
12. Вэб сайтын цагийн хуваарь
12.1. Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байна.
12.2. Интернет худалдааны мэргэжилтний ажиллах цаг:
12.3. Даваа-Баасан: 09:00-18:00 цаг
12.4. Бямба-Ням: Амарна
13. Нууцлалын баталгаа
13.1. Баталгаа – “ӨНӨ ТЭГШ АРВИЖИХ” ХХК нь www.uta.mn сайтаар үйлчлүүлэгч, гишүүдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л харилцаанд бүрэн ханган ажиллана. Хэрэглэгч www.uta.mn вэб хуудсаар үйлчлүүлж гишүүн болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.
13.2. Гишүүний хувийн мэдээлэл - www.uta.mn вэб хуудсанд оруулж өгсөн бүхий л мэдээлэл нь мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Оруулсан мэдээллийг зөвхөн гишүүдэд тустай нөхцөлөөр буюу гишүүдийн хүсэлтэнд хариулах, цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, гишүүдтэй холбоо барих зэрэгт ашиглана.
13.3. Мэдээллийн хамгаалалт - Гишүүдийн мэдээллийг хүлээн авахдаа HTTPS буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернетээр дамжуулах технологи хэрэглэнэ. Гишүүдийн оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд мэдээллийн бааз нь халдлагуудаас сайтар хамгаалагдсан байх болно. Мөн гишүүн өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд нэвтрэх нэр, нууц үгээ гуравдагч этгээдэд өгснөөс үүдэн гарсан хохирлыг байгууллага хариуцахгүй.
13.4. Мэдээллийн халдашгүй байдал - Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцөлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.
13.5. Насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй - www.uta.mn нь интернет дэлгүүрийн үйлчилгээндээ зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.
14. Бусад зүйл
14.1. Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал Онлайн худалдааны менежер гишүүний утас эсвэл имэйл рүү холбогдож лавлагаа авч болно.
14.2. Худалдан авагчаас гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
14.3. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнтэй холбоотой лавлагааг 7000-6008 утсаар, имэйл буюу чат ашиглан Онлайн худалдааны менежерээс авч болно.